ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Гуравдугаар сарын 2-ны өдөр улсын хэмжээнд 17529 шинжилгээ хийснээс 32 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 8 нь "Нэг хаалга- нэг шинжилгээ"-гээр илэрсэн ойрын хавьтал байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тоо 3032 боллоо. Ингэснээр дотоодын халдвар 2513 болсон ба 2362 хүн эдгэрсэн байна" гэлээ.