МАН, МАХН-ын ахмадууд 2 намаа нэгтгэх уриалгыг МАН-ын удирдлагуудад гардуулж байна. #Шууд
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын 100 жилийн ойгоор тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй тэмдэглэж байна. Энэ цаг үед МАН-аас арав гаруй жилийн өмнө өрх тусгаарласан МАХН -тай 100 жилийн ойгоо тодорхой түвшинд хамтарч тэмдэглэхээр ойлголцолд хүрсэн. Цаашдаа хоёр нам нэгдэж, улстөрийнхөө үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн санаачилга нэлээд гарч байна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ч яригдаад явж байна. Та бүхэн хоёр нам нэгдэх ёстой гэдэг санаачилгыг 2014 оноос л гаргаж, тухайн цаг үед намын удирдлагын түвшинд хүсэлт шаардлага тавиад явж байсныг сайн санаж байна. Гэхдээ энэ ажил өөрөө цаг хугацаа, нөхцөл байдлаа их хардаг юм байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.100.4
зөв шүү
Хариулах