Увс аймгаас ирсэн иргэдээс коронавирусний тохиолдол илэрсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод ирээд гуравдугаар сарын 2-нд шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрсэн. Энэ хүн буяны ажилд оролцохоор Улаанбаатарт ирсэн байсан. Улаанбаатарт байгаа ойрын хавьтлыг нь бүгдийг илрүүлсэн.
Өнөөдрийн 42 тохиолдлын 20 нь буяны ажилтай холбоотой хүмүүс байна. Нэг голомтоос илэрсэн гэсэн үг. Ер нь сүүлийн үед нэг голомтоос олноороо илэрч байгаа нь нийлж баяр ёслол тэмдэглэх, золголт хийх зэргээс үүдэлтэй. Удахгүй монголчуудын өргөнөөр тэмдэглэдэг баяр болно. Эрсдэл энэ мэт буураагүй байна. Тиймээс ард иргэд хариуцлагатай байж, олноороо нэг дор цугларахгүй байхыг уриалж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.32
Одоо сүр бололгүй нийлээд амьдармаар байна аа
Хариулах66.181.177.87
Энэ цагт буяны ажлыг маш ухаалаг хийх хэрэгтэй.
Хариулах66.181.177.161
ZOV SHUU.
66.181.161.107
Дор бүрнээ хянамгай сэрэмжтэй байх л чухал. Хэнэггүй байж болохгүй
Хариулах