Жирэмсэн үеийн хооллолт

 Жирэмсэн эх зохист хооллох нь таны дотор хөгжиж буй урагт маш чухал гэдгийг мартаж болохгүй. Өмнө нь хооллож байсан дэглэмээсээ татгалзаж хэвлий дэх нялх үрээ давхар хооллож байгаагаа байнга санаж явах хэрэгтэй. Ургийн хөгжлийг тодорхой үе шатанд тухай үед үүсч хөгжих эрхтэн тогтолцооны хөгжилд шаардагдах бодисууд ихээр шаардагддаг. Тиймээс хоол хүнсэнд агуулагдах бодисуудын тохиромжтой харьцааг зөв бүрдүүлж хооллох нь жирэмсний үеийн бодисын солилцооны тэнцвэртэй байдлыг хангадаг юм. Үүнд: \ Уураг ,өөх тос, нүүрс ус, амин дэм, бичил элементүүд гэх мэт хамаарна.

• Өдрийн хоолныхоо орцыг зөв хуваарилж хоол хүнснийхээ 30%-г өглөө, 20%-г бага үд, 40%-г өдөр, 10%-г орой хэрэглэх нь зүйтэй.

Хоол хүнснээсээ лаазалсан ба утлагатай бүтээгдэхүүн, хэт их давсалсан хоол хүнс, газтай ундаа, архины төрлийн ундааг хориглох хэрэгтэй. 

• Хоногийн шингэний хэрэгцээг сүү, жимсний шүүс, хоолны шөлийг оролцуулан 1-1,2 хүртэл хязгаарлах.

Калори тэжээл ихтэй уургалаг хүнд хоол хүнсээ өдрийн эхний хагаст идэж оройн хоолонд хөнгөн шингэцтэй сүү сүүн бүтээгдэхүүн, ногооны салат, аарц хэрэглэх нь зүйтэй. Орой   7-8 цагаас хойш хоол идэхгүй байхыг хичээж хэрэв идэх хүсэл ихээр төрвөл бага зэрэг жимс хатаасан жимс идэхэд ходоодонд орсон даруйдаа хөөж томордог тул ходоодны эзлэхүүнийг дүүргэдэг онцлогтой.

Жирэмснийхээ хугацаанд хэт их таргалахаас сэргийлэхийн тулд хоёр хүний өмнөөс идэхгүй байхыг хичээх нь зөв. Хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс тул хүндрэлгүй төрөлтийн бэлтгэл байх болно. 

Жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн: Жирэмсэн эхийн бие болон тээлт ямар байгаагаас шалтгаалан эмчийн заавар зөвлөгөөний дагуу хөдөлгөөндөө анхаарч болно. 

      Хэрвээ хэвийн тээлттэй умайн булчингийн чангаралгүй ураг зулбах аюулгүй тохиолдолд жирэмсний хугацаанд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Энэ нь эхийн бие болоод хүүхдийг илүүдэл жинд хүргэхгүй, мөн жирэмсний хугацаанд эхийн сэтгэл санаанд гарах өөрчлөлтийг хянан зохицуулж тайвшруулдаг. Мөн эхийн сэтгэл санааг сэргээх ба булчин үеүдийн дасгал хийснээр төрөлтөнд бэлтгэх бие бялдрын үндсэн бэлтгэл болдог тул төрөлт хэвийн явагдах нөхцөл болдог юм. 

Мөн жирэмсэн үед биеийн жин ихсэх нь нуруу, хөлний үений ачааллыг нэмэгдүүлдэг. Үүнийг хөнгөвчлөхөд их хүч шаардагдахгүйгээр жирэмсэн үед хичээллэж болох аюулгүй бас нэгэн дасгал хөдөлгөөнүүд бол Жирэмсний Иог, мөн усан сэлэлт юм. Хөл, хэвлий, нуруу, мөр, хярзангийн булчингууд ямар нэгэн хэмжээгээр оролцдог тул усан сэлэлт нь бие махбодыг төрөлтөнд мөн бэлтгэдэг.

Жирэмсний дасгал хөдөлгөөнийг үндсэн 3 үе шатаар ангилна

1. Жирэмсний эхний 3сар / 1-12 долоо хоног /

2. Жирэмсний 2 дахь 3сар / 13-24 долоо хоног /

3. Жирэмсний сүүлийн буюу 3 дахь 3сар / 25-36 долоо хоног /

1) Жирэмсний эхний 3сард умайн булчингийн чангаралгүй ураг зулбах аюулгүй тохиолдолд хориглох заалтгүй Кардио дасгалаас бусад булчингийн үйл ажиллагааг дэмжсэн дасгал, биеийн уян хатан чанар дээшлүүлсэн иог болон сунгалтын дасгалаар хичээллэж болно.

2) Жирэмсний 2 дахь 3 сартайд эхийн биед гарах өөрчлөлт зовуурууд эрс багасдаг тул хэвлий дээр даралт өгөхгүй хөнгөн булчинг ажиллуулсан дасгал ба жирэмсний иогийн дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Гэхдээ өөрийн биеийн онцлогт тохируулан мэргэжлийн багшийн заавар зөвлөгөөний дагуу дасгалд хамрагдах нь зүйтэй.

3) Жирэмсний сүүлийн буюу 3дахь 3сард хийх дасгал маш хөнгөн үе мөчийг хөдөлгөсөн , биеийн уян хатан чанар дээшлүүлсэн булчинг сулласан ялангуяа бага аарцгийн булчинг суллаж төрөлтөнд бэлтгэж өгөх дасгалуудыг сонгон хичээллэх нь зүйтэй.  

"Golden gym fitness club"-ийн дасгалжуулагч, Эрүүл амьдралын дасгалжуулагч, ЗУМБА фитнесийн ОУ-д заах эрхт багш, Ө.Долгормаа

https://www.facebook.com/doko....