ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн  "2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нийт 24480 шинжилгээ хийснээс 160 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 84 хүн эдгэрч гарлаа. Энэ нь нийт халдвар авсан иргэдийн 71 хувь нь эмчлэгдсэн гэсэн үг. 

Өнөөдөр ийнхүү 160 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын нийт халдвар 4125 боллоо.  Батлагдсан тохиолдлуудын 141 ойрын хавьтал. 19 халдварын эх уурхайг тодорхойлж байна.

Өнөөдрийн байдлаар 1284 эмчлэгдэж байгаагаас 

Хөнгөн -1138

Хүнд - 136

Хүндэвтэр 7

Нэн хүнд 3 өвчтөн байна.