Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа  "2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд   нийт  12326 шинжилгээ хийснээс 206 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд Хөвсгөл аймагт 1, Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод өвчлөлийн тоо  4474 хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 152 эмчлэгдлээ. Сайн мэдээ байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд бүртгэгдсэн батлагдсан тохиолдлууд бүгд  эмчлэгджээ.