Улсын онцгой комиссын шуурхай штабын 9 ажилтнаас коронавирусний халдвар илэрлээ. Энэ асуудлаар шууд тодруулж байна.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн:
УОК-ын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүнд холбогдох байгууллагуудын төлөөлөх болох 100 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр албан хаагчид жил гаруй хугацаанд коронавируснээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэсэн.
Коронавирустэй тэмцэх стратеги төлөвлөгөө гэж гарсан. Энэ төлөвлөгөөнд тодотгол хийхээр 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч энэхүү ажлын хэсгийн 9 гишүүнээс коронавирус илэрсэн. Тиймээс халдвар илэрсэн ажилтнуудаа эмнэлэгт хэвтүүлж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ авсан.
Ард иргэдэдээ хэлэхэд, Шуурхай штабын бүрэлдэхүүн уртасгасан цагаар өдөр, шөнөгүй ажиллаж ирсэн. Ихэнх албан хаагчид өнгөрсөн онд ээлжийнхээ амралтыг аваагүй. Тиймээс эдгээр хүмүүсийг амарч, зугаалж яваагүй гэдгийг залруулж байна гэлээ.
Анхнаасаа 2020 оноос торийн бух тогтолцоо буруу ажиллаад эхэлсэн. Короноодоо одоо баригдсан гарч чадахгуй. Олон хун тоо 2 саяд хурч ухдэл 1 сая бно хун ам цоорно
Юм болбол дандаа хамгаалсан уг хэлж заваарч ба,хамгийн хариуцлагатай байх хумуусээс овчин гарч бдаг оорсдийнх нь буруу хохьчин...,,Засгийн газар УОК нийслэл ЭМЯ бугд буруу ажиллагаа явуулна. Буруу ишилсэн сух шиг,,,,,?
БХЯ ЗХЖШ цэргийн ангиас халдвар илэрсээр байхад яагаад хээрийн сургууль бөөнөөр нь гаргах. гээд байгаа юм ве хүмүүсээ бодоход яана ве БХЯ ЗХЖШ арай л задгай байх шиг санагдаад байна хичнээн тушаалаар ажилладаг ч гэсэн хүн шүүдээ тэдний ард хичнээн гэр бүл үр хүүхэд хэд аав ээж ах дүү гээд зөндөө хүмүүс байна шүүдээ
Энэ шигжилгээний хариу худлаа байхаа 2020 ОНД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЛАА МАРШАА НЬ СӨРӨГ ГРЛАА ГЭДЭГ БАЙСАН. ЕР НЬ ЭМЯ-ниыхан санаатай худлаа мэдээлэл тараагаад дараа нь нуугаад , тэгээд хаалгадаад байхаар өвчин тархахгүй яадгийн.ЕР НЬ ЭМЯ ХӨСҮТ хоёр л санаатай тарсан биздээ.Бас нэг худалч авгай
Та нарын ажиллаж байгаа арга барил буруу гэдгийг өөрсөд дээр чинь нотлоод өглөө, энэ бол хүнээс хүнд халддаг халдвар, халдвар нэлэнхүйдээ тархлаа, халдварын тархалтыг бууруулах бодитоор нүүрлэж буй апулын хор холбогдлыг багасгах ухаалаг, шийдэмгий арга бол хөл хорин хөдөлгөөн багасгах!!!
Вакцин хийлгэсэн үү. Хийлгэсэн хойноо авчихвуу
Eruul mendiin saidaas ch iluu todorhoi hariult ugdug huuhen bna aa.
Энэ эмэгтэй их гоё цэгцтэй мэргэжлийн сул үггүй амжихгүй мэдээлэл хийдэг