Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 15 лабораторид 13210 сорьцод шинжилгээ хийхэд Covid-19 халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр  нийт батлагдсан тохиолдол 7589 болж байна. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрчээ. Батлагдсан тохиолдлуудыг задалбал, Төв аймагт 86, Өвөрхангай аймагт 20, Булган аймагт 19, Дархан, Орхон аймагт тус бур 15 тохиолдол илэрсэн нь хөдөө орон нутагт хамгийн олон батлагдсан тохиолдлууд болж байна.

Сүүлийн 24 цагт 185 хүн эмчлэгдэж гарлаа.