ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 2021 оны 3 дугаар сарын 30-ны 9 цагийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 18 лабораторид нийт 14218 шинжилгээ хийснээс 481 тохиолдол батлагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд халдварын тоо 8070 боллоо. 

Батлагдсан тохиолдлуудын 404 нийслэлд бүртгэгдсэн бол үлдсэн нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эмчлэгдэж, нийт 4835 хүн эмчлэгдээд байна.