Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд нийт 21 лабораторид 20481 шинжилгээ хийснээс 394 шинэ тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 8841 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварууд бүгд дотоодын халдвар байна.