LIVE: Хүчингийн хэрэгт өртсөн 11 настай хүүгийн сэтгэл санааны хохирлыг тогтооно

Б.Ариунзаяа
2021/04/02

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн шүүх хурал боллоо. Хэргийг тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн асрамжийн газарт амьдарч байсан 11 настай хүүг хамт амьдардаг 14, 16 настай хөвгүүд 10 гаруй удаа хүчиндсэн болох нь тогтоогдсон юм. Шүүхээс уг хэргийг прокурорт дахин хянуулахаар буцаажээ. Учир нь хохирогчид сэтгэл санааны хохирлыг тогтоох шинжээч томилохоор болсон байна. 


Өмгөөлөгч Р.Булгамаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маш чухал шийдвэр гаргалаа. Хохирогчийн талаас 2 хүсэлт тавьсан. 

1-рт, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор бол төрийн байгууллага.  Энэ байгууллага энэ хэрэгт иргэний хариуцагчаар орох хуульзүйн үндэслэлтэй гэдэг асуудлыг тавилаа. 

2-рт, Гэмт хэргээс учирч байгаа бодитой хохирлыг  гэмт хэргийн хохирол гэдэг. Энэ хохирлын улмаас сэтгэл санаа, эрүүл мэндийн гэм хор учирвал энэ бол хор уршиг. Энэ гэмт хэргийн улмаас хохирсон 11 настай хүүгийн сэтгэл санаа хохирлыг, сэтгэлийн гэмтлийг орхигдуулж болохгүй. Сэтгэл заслын урт хугацааны үйлчилгээ хэрэгтэй. 

Ер нь манай улсад аливаа гэмт хэргийн улмаас үүсэх сэтгэл санааны хохирол тооцох асуудал орхигдсон. Хуулиар хор уршиг гэдгийг шүүх тооцно гэх боловч шүүхийн байгууллагад хохирлыг хэрхэн яаж тооцох тухай захиргааны хэм хэмжээний акт одоо хүртэл батлагдаагүй байна. Гэхдээ шүүхэд шийдэх гарц байна.  

Сэтгэл судлалын үндэсний төвд хандая. Мэргэжлийн эмч нараар сэтгэлийн гэмтлийн зэргийг нь тогтоогоод, эмчилгээ хийлгэх зардлыг тооцуулъя. Үүнийгээ сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэх боломж бүрдэнэ. Тиймээс энэ бол маш том алхам" гэлээ. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.176
    2021/04/02

    bitii ingj hud shaaj bgaachee. neeh hudlaa ooo shaahin

    Хариулах
    • 103.212.119.133
      2021/04/03

      Chi xailaach shijgiin zavaan um

  • 193.138.153.48
    2021/04/02

    хохирол тогтоогоод бүх мөнгийг сэтгэл заслын эмчилгээнд хэрэглэх хэрэгтэй эцэг эх нь авчих вий дээ

    Хариулах
  • 202.9.40.20
    2021/04/02

    Mash zuv gargalgaa baina. Shuuh zorigtoi shineleg shiidver gargajee.

    Хариулах