LIVE: Нийслэлийн 60-70 хувийг ундны усаар хангадаг гол шугам дээр барилга баригдаж байна!

Б.Ариунзаяа
2021/04/05

Улаанбаатар хотыг цэвэр усаар хангаж байгаа шугамыг дайруулан барилга барьж байна...

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Цагдаагийн академийн ард Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг гол судас болох 600 мм шугам байрладаг. Энэ шугамыг дайруулан  "Баганат өргөө" ХХК-ийн захиалгаар "Гёо канон" компани өнгөрсөн сараас барилгын ажил явуулж эхэлжээ. Гэвч  "Гёо канон" компанийнхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй гэх уг барилгын ажлыг хийх явцдаа шугамыг гэмтээжээ. Улмаар УСУГ-аас уг шугамын засварласан ч өнгөрсөн амралтын өдөр дахин барилгын ажлаа эхлүүлсэн байна. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд барилга байгууламж нь хотын төвийн төвлөрсөн системээс 5,5 метрээс багагүй зайд баригдах ёстой. Гэтэл уг барилга бараг нийслэлийн хүн амын 60-70 хувийг цэвэр усаар хангадаг шугам дээр баригдаж байгааг УСУГ-ынхан хэлж байна. 

УСУГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Солонго:

 - Энд 270 айлын барилга баригдана гэж байна. Гэвч манай газар доорх шугам насжилт өндөртэй. Хаана, хэзээ гэмтэхийг тааж мэдэхгүй. Хэрэв энэ шугам гэмтвэл Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн иргэд төдийгүй Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг усгүй болно. Тэр үед хэн бурууг нь хүлээх вэ. Энэ асуудал дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Хотын Ерөнхий төлөвлөгөөний газар анхаарал хандуулмаар байна гэлээ. 





Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.31
    2021/04/07

    Ийм тэнэг байж болох уу?Арай ч дээ! Нөгөө олон хэл ам хийдэг газрууд энд ажиллах ёстой!Гэтэл...

    Хариулах
  • 64.119.26.21
    2021/04/06

    НМХГ гэж юу хийдэг байгууллага вэ? Ийм юмыг л зогсоо урьдчилан сэргийлэх ёстой юм биш үү! Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний нөхдүүд бас л авилгал хээл хахуульд идэгдсэн үү? Мөнгө сүүлд нь ямар хор уршиг улсад гаргахыг ойлгодоггүй малууд юмаа

    Хариулах
  • 66.181.161.106
    2021/04/06

    Xeden xulgaich xorooxgyi bol ene uls xogjix ni xudlaa.

    Хариулах
  • 49.0.142.33
    2021/04/05

    Амарсайхан Сумьяабазар 2 т хэлээчээ. Газрыг нь жаахан холдуулаад шилжүүлээд барьчихгүй ёстой муу бн шүү. Хотын газрыг төлөвлөлтгүйгээр зардаг явдлыг эцэслэх цаг болсон!!!

    Хариулах
  • 202.21.108.42
    2021/04/05

    Нүдэн балаа чихэн дүлий байх юм хүн бүр. Ундны усны ашиглалт үйлчилгээ хариуцдаг байгууллаган шаардлага хүргүүлээд, ард түмний төлөөлөл сэтгүүлч нар ирчээд учирлаж хэлж байхад. Цутгалтаа үргэжлүүлж байх юм. Ундны ус тасарч бүр ундны усны аюулгүй байдал алдагдаж иргэд өвчилбөл хэн хариуцлага хэлээх бол, олон жилийн насжилттай шугам сүлжээ дээр гэнтийн гэмтэл гараад засвар үйлчилгээ хийж байхад барилгад суулт өгч барилга нурах хүртэл .. эсвэл аваар арилгаж байх үед хөдөлмөр хамгаалаллын дэглэм ажиллах хамгаалалтын зурвас хангагдаагүй болсоноос ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХ, механизм техник эрдэсвэл хэн хариуцах уу. Энэ барилгын ажлыг яаралтай зогсоож 5 метр ба түүнээс барилгын татуулах эсвэл бүр зогсоох хүртэл арга зам яаралтай авуулах хэрэгтэй

    Хариулах
  • 202.21.109.9
    2021/04/05

    yu ch medehgui tanil talin humuus chuhal mesten deer ajillaj bgaa bolohoor l iim yum garch bgaa shuudee.ajlaa 10 huriu shogee meddeg hun baisan bol yu gej iim gazar zuvshuurul uguh ve dee.barougui bgaa deer ni zuvshuurlig ni tsutslaach dee

    Хариулах