Коронавирусийг анх нээсэн эмэгтэй

Сэтгүүлч
2021/04/06

Хүнд халдварласан анхны коронавирусийг илрүүлсэн эрдэмтэн эмэгтэй 16 насандаа сургуулиа орхисон байна. Тэрбээр вирус буюу нянгийн зурагчлалыг анх гаргасан судлаач юм. Өнөөдөр дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа энэ вирус анх 1964 онд Лондон хотын Гэгээн Томасын эмнэлгийн байран дахь лабораторидоо эрдэмтэн Жюнь Алмейда олж илрүүлжээ. 

Тэрбээр ар гэрийн гачигдлаас болж сургуулиа төгсөж чадаагүй ч Онтарио мужийн Хорт хавдар судлалын хүрээлэнгээс судлаач болох гараагаа эхлүүлсэн. Тэрбээр ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулдаг байсан ба маш олон хүний амь насыг авч одсон томуугын нянгийн зураглалыг гаргаж байхдаа тэр нь томуугын нянгаас өөр титэм хэлбэртэй болохыг анх олж тогтоосон ба түүнийгээ М814 нэртэй вирус байжээ. Тухайн цаг үедээ 1964 онд хоёр сая хүний амь насыг авч одсон байна.

Мөн коронавирус гэх нэршлийг чухамдаа хатагтай Алмейда, доктор Тайррелл тухайн цагт Гэгээн Томасын эмнэлгийн ерөнхий эрхлэгч байсан Тони Уотерсон нар хамтран гаргасан гэдэг. Бактерлогийн ухааны профессор Хью Пеннингтоны хэлснээр одоо дэгдээд байгаа Ковид-19 вирусийн зургийг Хятадын эрдэмтэн доктор Алмейдагийн аргаар гарган авсан байна. 



XMA Header Image
The Woman Who Discovered The First Coronavirus | Braintastic
youtube.com


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.4
    2021/04/08

    Шинжлэх ухаанч мэдээлэл гаргасанд тань баярлалаа. Хөлөлмөрч хүмүүсээс л мундаг зүйл гардаг жам.

    Хариулах