МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар: ОУОХ-оос Н.Түвшинбаяр аваргын медалийг хураах албан ёсны мэдэгдэл ирээгүй... #Шууд


МҮОХ-ын дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар: 

- Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Хэдэн өдөр ард түмэнтэйгээ ижилхэн хямарч байна. Олон улсад энэ талаарх мэдээлэл цацагдсан байсан. Гэхдээ ОУОХ-ноос одоогоор холбогдсон зүйл алга. Медаль хураасан гэх мэдээлэл ч  ирээгүй. Шүүх, хууль хяналтын байгууллагаас гарах шийдвэрийг харж байгаа байх. Ер нь сэргээшийн асуудалтай холбогдсон тамирчдын медаль хураагддаг.