"Тавантолгой Түлш ХХК-иас "Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт" аяныг эхлүүллээ. #Шууд

- Гадаад дотоод орчны темпратур багасч, яндангийн таталт муудаж байгаа энэ үед угаарын хийнд өртөх явдал ихэсдэг. Тиймээс Таван толгтрй түлш компани Хэрэглэгчид үйлчлэх албатайгаа хамтран "Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт" аяныг зарлажээ. Аяны хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн хамруулна. Ингэхдээ яндан зуух ханан зуухны битүүмж шалгана, угаарын хийн мэдрэгчийг шалгаж, яндан хөөлөх аж.

Өнгөрсөн жил тус компани энэ аяныг анхлан зохион байгуулсан. Аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлжээ. Үүний үр дүнд угаарын дуудлага өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 70 орчим хувиар буурсан байна. 

Түүнчлэн нийслэлийн 200 мянган айл өрхийн 63 мянган айл өрх угаартах эрсдэлтэй гэдэг судалгаа гарчээ. Уг судалгаан дээр үндэслэн технологид суурилсан нэгдсэн хяналтын систем гэх төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн хүрээнд угаарын хийнд өртөх эрсдэлтэй айлуудын мэдрэгч дээр нэмэлт дамжуулагч суурилуулж, нэгдсэн системээр хянах юм байна. 

 "Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт" аян Сүхбаатар дүүргийн 10 хорооны 18 мянган айлын дунд эхлээд явж байна.