Л.Энхсайхан: “Спутник” вакциныг хөхүүл, жирэмсэн хүнд зөвлөхгүй

Б.Ариунзаяа
2021/05/03

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан вакцинтай холбоотой мэдээллийг өглөө.

Тэрбээр  “Ямар нэг вакциныг сайн муу гэж ялгах нь зохисгүй зүйл. Учир нь ямар ч вакцин коронавирусний хүндрэл, нас баралтыг 99 хувь бууруулж байна. Тиймээс вакцинд хамрагдаж чадахгүй байгаа хайртай хүмүүсийнхээ төлөө иргэн та аль болох вакциндаа хурдан хамрагдах нь зөв. 


Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө болон дараа нь дархлаа тогтсон эсэх шинжилгээ өгөх шаардлагагүй. ЭМЯ, Засгийн газраас хүн амын дунд дархлаа тогтоцын байдлын тогтоох судалгаа хийгдээд явчихдаг. Тиймээс үүнээс өмнө ард иргэдэд худлаа мэдээлэл өгөхгүй, сэтгэл санааг үймлүүлэхгүй байх нь чухал байна.

Коронавирусний вакциныг хүүхдэд хийх үү гэдэг асуулт сүүлийн өдрүүдэд ихээр тавигдаж буй. Тэгвэл ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллээр “Файзер” вакциныг 16-аас дээш насанд хийж болно гэж үзсэн. 


БНХАУ-ын Синофарм Вероселл  вакцин жирэмсэн хүнд эсрэг заалттай ч хөхүүл хүнд уг вакциныг хийж болно. Харин Спутник вакцины тухайд жирэмсэн болон хөхүүл хүнд хийхийг зөвлөхгүй. Учир нь хийж болно, болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй байгаа учраас хийхгүй байх нь зөв. “Спутник” вакциныг хийлгэх, хийлгэхээр хүлээж буй иргэд нэг зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй. Манайд 20 мянган хүн тун ирсэн.  21-90 хоногийн дотор дараагийн тун хийх заалттай  ч хоёр дахь тун хэзээ ирэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Тиймээс хэрэв  “Спутник” вакциныг хийлгэх гэж байгаа бол үүнийг заавал бодолцох шаардлагатай” гэлээ. 


 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.243
    2021/05/03

    Хүүхдэд алийг нь хийлгэх юм хийлгэмээр байхын

    Хариулах
  • 103.26.195.243
    2021/05/03

    Жирэмсэн хүн тэгээд ямар вакцин хийлгэхийн ЭМЯ наас ямар арга хэмжээ авах гэж байгаан

    Хариулах