Хорт хавдрын улмаас шаналж буй 8 настай хүү Анандад монголчууд сайхан сэтгэлээ харамгүй хайрласаар байна. Найман настай үетэнгийнхнээс нь эхлээд наян настай буурал хүртэл тэтгэврээсээ илүүчилж, Засгийн газраас олгож буй 50 мянган төгрөгөө хандивлаж байгаагаа нүүр номоороо дамжуулан мэдэгджээ.
Хандив өргөж байгаа хүмүүсийн дотор залуучууд цөөнгүй байгаагийн нэг нь Д.Номинчимэг. БНСУ-д суралцдаг оюутан тэрбээр алс орныг зорихоосоо өмнө нуруу болон хөлөө хүндээр гэмтээж, хоёр сар гаруйн хугацаанд асаргаанд байжээ.

Ананд хүүгийн амсаж буй зовлонг биеэрээ туулж, алхаж, гүйж, хүссэнээрээ хөдлөхийг ямар их хүсэж байснаа санаад хүүд эрүүл саруул ирээдүй бэлэглэхийн тулд өөрийн хайртай мотоциклоо зарж, хандив өргөхөөр шийдсэн байна.
Тэрбээр энэ талаараа “ Амьдрал баялаг. Би сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа ороод дахиад дуртай мотоциклоо авч болно. Надад цаг хугацаа, залуу нас байна. Харин Ананд дүүд минь цаг, минут, секунт бүр үнэ цэнэтэй. Аль болох эмчилгээгээ хурдан хийлгэж, эдгэрэх нь чухал. Монголоос ирэхээсээ өмнө мотоциклоо зарах гээд яг хүн нь ирээд авах үед дууг нь сонсоод л уйлчихсан. Зарж чадаагүй. Харин одоо Ананд дүүдээ амьдрал бэлэглэхэд, жаахан ч гэсэн хувь нэмэр болох үүднээс зарж байгаадаа баяртай байна” хэмээн хуучиллаа.

Түүний гаргасан шийдвэрийг “Хүннү” клубынхан нь ч дэмжжээ. Улмаар мотоциклыг дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Д.Номинчимэг мотоциклээ анх 6,3 сая төгрөгөөр авч байжээ.

Нутгийн дүүгээрээ бахархаж бна үйлс нь бүтэмжтэй байгээ
yamar mundg ym bee
30 40 nasniihanii ihenh ni: ish odod veiin zaluusiig har hvn chanargvi ymnuud gewch vnendee odoo veiin zaluus iim l bn
Minii veiin zaluucuud iim mundag baigaad ih bayrlaj bn mundag ohini hiisn bvh zvil cin buyn bolj irgen ireh bolnoo
hurdn edgeerei
Mundag egc bnaa. Hurdn edgeerei
bayrllaa mundag ohin ymaa.sanasan buhen n setgelchilen butej burhan chamaig iveeg.
ene yamr moto bn ner n bn u
Kawasaki Ninja 400cc юм шиг байна. 250сс унаж байсан давгүй мото шүү
Мундаг юмаа
Хайр хүрмээр юмаа. Өгөөмөр сэтгэл гэж үүнийг л хэлээд бгаам шүү дээ. Ерөөлийг дээдийг илгээе үзэсгэлэнт минь
Fuck
Мундаг бүсгүйд амжилт хүсье. 50к Ананд дүүдээ шилжүүлсэн хурдан илаар болоод ирээрэй.
Bayrlala
Hoorhon dvv mine hurdan idgeere
Үлгэр жишээ үнхээр мундаг гэдэг үг багдмаар хүн шүү дээ миний дүү чинь олон олон хүүхдэд тусалдаг сахиусан тэнгэрийн элч шүү дээ дүү минь.
Бахархаж баярлаж байна
Uneheer baharham ,uhaantai,saihan setgeltei duugeer baharhahaas yahav
Хөөрхөн хүүгийн гэр бүлийн өмнөөс Номинчимэг охинд баярлалаа. Далайд дусал болгож хандив илгээсэн.
Хандив илгээлээ. та бүгд минь бас хандив илгээгээрэй. дүү минь хурдан эдгэрээд аав ээждээ ачлалтай мундаг хүү болоорой.
Номинчэмэг охинд баяр хүргье бусдийн төлөө гэх зүрх цохилж байга чамаар маш их бахархаж бн би та хоёрийн хэн хэнийг ч танахгүй гэгээлэг бүхний төлөө зайлбардаг жирийн нэгэн ээж бн өгсөн авсан бүхэн өлзийтэй байг амжилт
Мундаг охинд баяр хүргье.хүү хурдан эдгээрэй
Миний дүүгийн буян буцаад ирэхдээ бороог шиг асгараарай
Tsunami shig
uhaantai ohin uuls chi delgerch yavag
Uhaantai huurhun anai bn