ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 512 хүнээс коронавирус илэрчээ.
Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодод бүртгэгдсэн байна. Үүний 464 нь нийслэлд, 48 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах 4 тохиолдол батлагджээ.
Нийт халдварын тохиолдлын тоо 46448 болж байна. Харин 1503 хүн эдгэрсэн байна.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын нэн хүнд хэлбэрийн улмаас 5 хүн нас барснаар нийт нас баралт 184 боллоо.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!