ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 533 хүнээс коронавирус илэрчээ.
Батлагдсан тохиолдлуудын 490 нь нийслэлд, 37 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах 6 тохиолдол батлагджээ. Нийт халдварын тохиолдлын тоо 49175 болж байна.
Харин 1065 хүн эдгэрсэн байна.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын нэн хүнд хэлбэрийн улмаас 7 хүн нас барснаар нийт нас баралт 214 боллоо.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!