Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар аюулгүй байдал, цэлгэр уудам гудамж талбай, түгжрэлгүй авто замын төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриаллаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангаж, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандарт бусаар хууль зөрчиж барьсан хашаа, хайс, хаалт барьсан 423 зөрчлийг арилгаж, чөлөөллөө.
Уг аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилгаж нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлсөн ч дахин зөвшөөрөлгүй хашаа хайс барих, зөвшөөрөлгүй автомашины зогсоол байгуулах зэрэг зөрчил удаа дараа гарч байна. Иймд, нийт улс орны маань хүн амын 46 хувь нь оршин суудаг, хүн амын нягтрал өндөртэй Улаанбаатар хотынхоо аюулгүй, түгжрэлгүй, бүтээлч, ногоон, цэлгэр уудам ирээдүйн хөгжлийн төлөө цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгчид төдийгүй нийслэл хотын иргэн Та бүхний оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг илэрхийлье.
Учир нь, зөвхөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Намнансүрэнгийн гудамж, 149 дүгээр цэцэрлэгийн урд талын явган хүний зам талбай, нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг буулгаж газрыг чөлөөлснөөр уг газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих шинэ боломж бүрдэж байна. Энэ бол зөвшөөрөлгүй хашаа хайс, талбайг чөлөөлснөөр цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотыг бий болгоод зогсохгүй нэн шаардлагатай нийгмийн дэд бүтцийг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх боломж дүүрэн байгаагийн илэрхийлэл юм.
Иймд НИТХ-ын төлөөлөгчид Та бүхнийг өөрсдийн сонгогдсон дүүрэг, хорооны газрын бүртгэлийг сайтар нягтлан шалгаж, хууль бусаар эзэмшиж буй газар талбайг чөлөөлөх ажилд манлайлан оролцохыг, мөн нийслэл хотын иргэн Таныг egazar.gov.mn сайтад болон гар утасны #egazar аппликейшнаар дамжуулан хууль бус газар эзэмшилтэй холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтээ Улаанбаатар хотын захиргаанд нээлттэй уламжлахыг уриалж байна.
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн цахим хуудсаараа дамжуулан уриалсан байна.








барааны захаа хотоос гаргачвал түгжрэл байхгүй болно.
Yag unen
Монгол бөхийн мэхээр хотыг удирдана гэж худ шүү Сумька мин
Зөв,буруу хүрдтэй машиний учрыг олж чадахгүй байж түгжрэл яриад яах бэ. Хүний амь нэхнэ шүү.
Зүгээр л метрогоо барь. Сансрын юм ярьцгаагаад. Мөнгө төгрөгөө хэмнээд зоригтойхон шиг Метрогоо л барь. Энэ олон хичээл сургуульдаа явдаг сурагч, оюутан, төрийн албан хаагч метрогоор явчихдаг бол хичнээн автобус шугамнаас хасагдах билээ. Машинтай улс Метрог амарчилах болно. Дэлхийн том хотууд бүгд метротой. Бид ч гадаадад очоод метроны гайхамшигийг бишэрдэг биз дээ.
хануул дүүрэг хаагуур юу хийгээд байна вэ.
Наад ажил чинь урьлах дарга нарын чинь огт хийхийг хүсээгүй ажил шүү. Амжилт хүсье. Хүн хархад бага ажил мэт боловч чухал ажил шүү . Гүүд лаак
21-р зуунд 90 оноос өмнөх даргын юм яриад байдаг бөх больёо..Техник технологийн дэвшил шинжлэх ухаанчаар мэргэжилтэнгүдээр бодуулж сэтгүүлж ажиллуулмаар байнаа.
Дугуйн зам хийж өгөөч. Тэгвэл машины хэрэг алга