Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, “King Tug” хочит энэ сарын 29-нд тулалдах байсан ч, өрсөлдөгч жиндээ орж чадаагүй гэх шалтгаанаар цуцлагджээ.
Түүнийг ирэх долдугаар сард аваргын бүсийн төлөө Гари Рассел Жуниортой дахин тулалдах мэдээлэл байна. Тэгвэл энэхүү тулаанаа "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболдод зориулан тоглохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ.
Учир нь Н.Төгсцогтыг АНУ-д мэргэжлийн спортоор хичээллэх, шийдвэр гаргаснаас хойш зургаан жилийн хугацаанд “Алтан Дорнод Монгол” компани түүнийг тасралтгүй дэмжин, цалин урамшуулал олгож байжээ. Тиймээс Н.Төгсцогт аваргын төлөөх энэ удаагийн тоглолтоо, үнэнч дэмжигч Т.Ариунболдод зориулах юм.
Сонирхуулахад, гурван жилийн өмнө Н.Төгцогт Колумб боксчинтой хийсэн тулааныхаа рингэнд өмсөх өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залж байсан юм. Тухайн үед Н.Төгцогт нь боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичиж, багшийнхаа дурсгалд зориулж Төгсөө хүндэтгэл үзүүлж байв.
Төгсцогт Монголд замаа алдах гэж байсан шүү. Одоо ёстой сайн байгаа. Сайн ч хүн болж.
Ene n ymar ch hun bdiin. Harj bgaaguin bn oo. Ganbold l sanaadnd orloo
Gertee fb uhaad bogsoo uhaad hevtej bga mongolchuudda zoriulchihaldaa gj helj bga ulsuudad handaj helehed mai shu zov zov tuund l zoriul
Яг зөв хэллээ
Монголын ард түмэн бидэнд зориулчих л даа.
Ямар юмаа Монголчуудад биш пм уу
100huwi itgeltei bgan bnalda