Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага өчигдөр буюу 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18:30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж 28 удаагийн шумбалт хийсэн.
Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2021.05.18/ 06:35 цагаас эхлэн ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл эрлийн ажиллагааг үргэлжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.








Үр хүүхдүүдээ хараа хяналттай байлгаачээ. Нялах хүүхдээ сайн харж байгаач ёстой яцарсан эцэг эх гэхээрээ хүүхдээ хайхардаггүй болсон хүмүүс бэ