#Шууд: ҮЦХ-нд 7 сартай жирэмсэн эмэгтэй өлсгөлөн зарласан асуудлаар тодруулж байна...
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 7 сартай жирэмсэн эх өлсгөлөн зарласан гэх цахимд тархсан. Уг эмэгтэй тус хүрээлэнд 40 орчим сая төгрөгөөр обьект тохижуулан худалдаа үйлчилгээ эрхэлж байсан ч хүрээлэнгийн Захиргааны зүгээс уг обьектийг нь хураах шийдвэр гаргажээ.
Энэ талаар ҮЦХ-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Мөнхзаяа:
- 7 сартай эмэгтэй ажлын байраа хадгалах зорилгоор өлсгөлөн зарлаж байна гэх мэдээлэл гарсан. Энд нэг тайлбар хийх нь зүйтэй байх. Өчигдөр шорлогны худалдаа эрхэлдэг 4 иргэн, хөөсөн чихрийн худалдаа эрхэлдэг 1 иргэн өлсгөлөн зарласан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол иргэдийн ая тухтай амрах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх буюу нийслэлийн иргэдийн ая тухтай байдлыг хадгалах үндсэн үүрэгтэй. Гэвч эдгээр иргэд 2018 онд өмнөх удирдлагуудтай зөвшилцөж төв талбай дээр зориулалтын бусаар павилион байршуулсан. Тиймээс бид байршилаа солих шаардлага тавьсан. Учир нь манай байгууллагад ШӨХТГ-аас худалдаа үйлчилгээнийхээ асуудлыг шийд гэсэн албан шаардлага ирсэн. Тиймээс бид байршилаа солих шаардлага тавьсан ч тохиролцож чадаагүй. Энд ямар нэгэн байдлаар үйл ажиллагааг нь хязгаарласан зүйл байхгүй.
Түүнчлэн Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас ҮЦХ нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд байрладаг учраас хатуу түлш хэрэглэж болохгүй гэдэг мэдэгдэл ирсэн. Гэхдээ бид дээрх иргэдтэйгээ урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн. Иргэд өлсгөлөнгөө зогсоосон гэлээ.
Ойр хавийн хэдэн мянган айлуудын тав тухыг алдагдуулж, шорлогны утаа үнэрт амьдруулдаг шүү дээ. Бүр болиосой. Монголчууд хэзээ хүрээлэнд, кино театрт, драмын театрт юм идэхгүй үйлчлүүлэх ёстой гэдгийг ойлгох юм болоо
Нөгөө хураах гэдэг үг Хүүкийг брэнд үг ш дээ.Ард иргэдээээсээ хураахгүй гэсэн ард иргэдээсээ л эхэлдэг ш дээ.Хүүк ман худалч дарангуйлагч новш яадгийн хаач л идэх уух худалдаа үйлчилгээ бх ёстой.
Өлсгөлөн зарлахыг хуулиар хорьчихмоор юм. Жилийн дараа гэхэд дунд сургуулийн сурагчид өлсгөлөн зарлах юм байна.
amralt bish hudaldaani gaza
tur zasagin zuv s
тэнэг төр засагтай улс юм даа хууль бус л биш бол ард түмнийхээ хийж байгаа ажил хөдөлмөрт гай болохгүй дэмжих ёстой төр засгаас гуйхгүй амьдрах гэж ядаж байгаа хүмүүстэй дарамт шахалт үзүүлэх юм даа