ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт коронавирусийн 519 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 50,618 болсон бол Covid-19-ийн шалтгаант нас барсан хүний тоо 235 болжээ.
Батлагдсан тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол нийслэлд 461, хөдөө орон нутагт 52 тохиолдол батлагдсан байна.
Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 44391 болж байна.
Улсын хэмжээнд 3896 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
- 1904 хүний бие хөнгөн
- 1343 хүний бие хүндэвтэр
- 539 хүний бие хүнд
- 110 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!