ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт коронавирусийн 629 тохиолдол илэрч, таван хүн нас барлаа.
Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 51247 болсон бол Covid-19-ийн шалтгаант нас барсан хүний тоо 240 болжээ.
Батлагдсан тохиолдлуудын 2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол нийслэлд 603, хөдөө орон нутагт 24 тохиолдол батлагдсан байна.
Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 45145 болж байна.
Улсын хэмжээнд 4011 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
- 2002 хүний бие хөнгөн
- 1360 хүний бие хүндэвтэр
- 544 хүний бие хүнд
- 105 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!