Хэдэн сарын өмнө өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой бичлэг шуугиан тарьсан. Улмаар түүний ажлын байрнаас шүүгчдийг авилгадсан байж болзошгүй гэх баримтууд илэрсэн талаар тухайн хэвлэл мэдээлллийн хэрэгслүүд мэдээлж байсан.
Уг асуудалтай холбогдуулан ДМНН, Нэхүүл хөдөлгөөнийхөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД, ЧД, БЗД- ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Шүүгчийн ёс зүйн хороонд хандсан.
Өнөөдөр дээрх нэр бүхий шүүгчидтэй холбоотой хэргийг хэлэлцэж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасах шийтгэл ногдуулсан байна.
Шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд, Шүүхийн ерөнхий зөвлөл цааш Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг журамтай билээ.








Арга хэмжээ зөөлдсөн байна. Насаар нь шүүгчийн албанаас нь чөлөөлж дахин шүүгч хийх эрхгүй болгох хэрэгтэй.
Yag zuv