Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Сүүлийн 24 цагт нийт 7831 хүнд шинжилгээ хийхэд 680 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ. 

Батлагдсан тохиолдлуудын 634 нь Улаанбаатарт , 46 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 54414-д хүрлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 4234 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2148, хүндэвтэр 1472, хүнд 495, маш хүнд 119 хүн байна.