#Шууд: Иргэдийн төлөөлөл вакцины асуудлаар мэдээлэл дэлгэж байна.

Алдарт эхийн одонтой ээжүүдийн төлөөлөл:

- Улс орон даяар явагдаж байгаа вакцинжуулалтын ажлыг зогсоохыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын онцгой комиссоос шаардаж байна. Коронавирус бол цар тахал биш гэдгийг дэлхийн олон эрдэмтэд хэлсээр байна. Вакцинжуулалт бол устгал гэдгийг хэлсээр ярьсаар байна. Үүнийг нь дэлхийн олон улсын иргэд дэмжсээр, жагссаар байна. Гэтэл улс орон даяар вакцинжуулалтын ажлыг эхэлчихлээ. Бүр сүүлдээ ЭЕШ-т орох хүүхдүүдийг вакцинд хамрагдаагүй бол шалгалтад оруулахгүй гэж байна. Бүр Ерөнхий сайд хүртэл  15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна гэж мэдэгдчихсэн.  Тиймээс ард иргэдээ вакцинжуулалт гэдэг хорыг эсэргүүцэж бидэнтэй нэгдээчээ гэж хүсэж байна гэв.