МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх нь байгууллагынхаа ажилтныг бейсболын цохиураар цохиж, зодож буй бичлэг өнөөдөр цахим орчинд тархсан. 

МИАТ ТӨХК-иас тус үйл явдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харилцаж байгаа үйлдэлд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэсэн байна.