Өнөөдөр тамхины эсрэг дэлхийн өдөр. Дэлхий дээр хамгийн ихээр хаягддаг хог хаягдал болох тамхины ишийн талаар мэдээлэл хүргэе.

  • Дэлхийн бүх хог хаягдлын гурав хуваасны нэг буюу 38 хувийг тамхины иш эзэлдэг. 
  • Тамхины ишээ газар эсвэл цонхоороо хаях нь маш элбэг болсон бөгөөд тамхичдын 75 хувь нь эдгээр үйлдлийг өөрийн эрхгүй хийдэг . 
  •  Тамхины ишинд байрлах шүүлтүүрийг хүмүүс хөвөн гэж боддог ч яг үнэндээ 98 хувь нь хуванцар материалтай байдаг. 
  • Тамхины иш нь байгалиар задрах боломжгүй.
  •  Тамхины иш хамгийн багадаа 10 жилд бүрэн задардаг.
  • Тамхины ганцхан ширхэг иш 10-12 жилийн турш хөрсөнд шингэлгүй байгаль орчныг бохирдуулдаг .