Өнгөрсөн долоо хоногт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Н.Түвшинбаярыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Учир нь тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаар Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн бөгөөд 40 гаруй хоног баривчлагдсан саатуулагдсаны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр хилийн хоригтой суллагдсан юм.
Түүнийг ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэдэгдэж байсан. Гэвч тэрбээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг эсэргүүцэж, тамгаа аваад явжээ.
Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар:
- МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Н.Түвшинбаярыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн. Учир нь ОУОХ-ноос зургаан бичиг ирсэн. ОУОХ бол манай дээд байгууллага. Хамгийн сүүлийн бичигт Н.Түвшинбаярт ямар ёс зүйн хариуцлага тооцох вэ гэх утга бүхий бичиг ирсэн.
Хэрвээ танайх дотроо асуудлаа шийдэж чадахгүй бол ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн дагуу хороогоор хэлэлцэхэд хүрнэ шүү гэж сануулсан.
Тиймээс МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. Хуралдааны үеэр ОУОХ-ны дэлхийн олимпийн хороодыг хариуцсан захирал нь оролцож, санал бодлоо хэлж, шийдвэрээ гаргасан. Гэвч Н.Түвшинбаяр Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байх зуур ОУОХ-нд Ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тухай захидал илгээгээд тамгаа аваад явсан байсан. Бид шаардлага тавьсан. Хэрвээ шаардлага хүлээж авахгүй бол хууль номынх нь дагуу явна. Учир нь тамгагүйн улмаас манай үйл ажиллагаанд доголдож үүсэж байна.
- ОУОХ ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй бол ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн дагуу хороогоор хэлэлцэхэд хүрнэ шүү гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ энэ хурлаар орвол манай улс олимпийн наадамд төрийнхөө далбааны дор бус Цагаан тугны дор оролцож болзошгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.
энэ наранбаатар их баясаад байгаа юм да
Яаралтай тамгаа өгөө. 1-рт Улсаа бод! Дараа юу байдгийн. Улсын ажил саадгүй явах ёстой!
Баттулга хуваагаад бай. Сайн хорлоод бай. Баттулгыг дэмжигчид дэмжинэ. 2 хүн алсан ч уучилна гэж Түвшинбаярын фен нь бичдэг. Ккккк
Шоронд орохёстой биз дээ. Эсвэл шоронд орохгүйдээ бүрэн иогэлтэй учраас ажлаа үргэлжлүүлж хийнэ гээд байгаамуу
Шоронь орох ёстой нөхөр тамгаа аваад зугтдаг айн.
Худлаа шаагаад л.