Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагт нийт 1024 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ.
Батлагдсан тохиолдлуудын 883 нь Улаанбаатарт, 140 нь орон нутагт илэрсэн бол нэг тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 61396, нас баралт 288 хүрлээ.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 535 хүн эдгэрч нийт эдгэрэлт 51983 болсон байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!