Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.05.28/ дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн   зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Дээрх хуулийн    21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт нь  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргалаа.