Монголын гурван бүсгүй ВАРШАВЫГ ЗОРИВ

Админ
7 цаг 57 минутын өмнө

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээн зургадугаар сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт болно. 

Манай улсаас гурван бүсгүй гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор тус тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордов.

 Багийн бүрэлдэхүүнд олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа 53 кг-д хүч үзнэ.

"Токио-2020" олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилт тус тэмцээний жин бүрийн аваргууд 10 мянган швейцар франк, мөнгөн медальтнууд 7000, хүрэл медальт бөх 3000 швейцар франкийн шагнал хүртэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна