Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс PUBG, mobile legend, DOTA-2 зэрэг цахим тоглоомын Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:
- Цахим тоглоомуудыг хаах саналыг Цагдаагийн байгууллагаас гаргасан гэх мэдээлэл тарсан. Энэ мэдээлэлд албан ёсоор няцаалт өгч байна. Ийм зүйл байхгүй ба цагдаагийн байгууллагаас хандалт хийх эрхийг нь хаалгах талаар ямар нэгэн санал гаргаагүй. Бүрэн судлагдаагүй алдаатай мэдээлэл гарсан байна. Харин бага насны хүүхдийг цахим орчинд садар самуунд уруу татсан фэйсбүүк болон пэйж хуудас, зарын сайтуудыг хаалгах хүсэлт илгээсэн гэлээ.



Haalgaval pubgiig haa
ene toglomoo boliochee xetsvv bna ger bvl salhad xvrch bna