Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат гэр бүлийн хамтаар коронавирусний халдвар авсан нь гэх мэдээлэл байна.
Түүний шинжилгээ өчигдөр баталгаажсан тул яаралтай нийслэлд ирсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Одоогоор энэ талаар Зөв хүн электорат эвсэл болон нэр дэвшигчийн зүгээс тайлбар хийгээгүй байна. Гэхдээ уулзалт хийх байсан Дорноговь аймагт очиж чадахааргүй болсон талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Ингэхдээ тэрбээр "Аавын минь нутаг Дорноговь, бидний очих ёстой сүүлийн аймаг. Хөл хорио тогтоосны улмаас манай багийнхан очиж уулзалт хийж чадахгүй бололтой. Явсан эхний машинууд УБ руугаа буцаж байна" гэсэн байна
Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд сүүлийн өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ.
Нэмэлт: 10:40 цагт
Нэр дэвшигч Д.Энхбат цахим хуудсаараа дамжуулан "Миний эхнэр, би, манай эмч, хамгаалалтын ажилтан ковидын тест эерэг гарсан. Шинж тэмдэггүй" гэлээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!