Улсын хэмжээнд 10843 Алдарт эхийн одон гардуулна

Админ
2021/06/05

Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 26-наас эхлэн Алдарт эхийн одон, төрийн шагнал гардуулж эхэлсэн. Нийт 10843 Алдарт ээжид одон гардуулахаас 4224 нь орон нутагт байгаа юм. Төв талбай сүүлийн 10 хоног  олны хөлд дарагдаж, олон мянган ээж төрийн тэргүүнээсээ одон гардлаа. 

Цар тахлын халдвар буураагүй энэ цаг үед одон авсан ээжүүд хүүхдүүдээ талбайд дагуулж ирсэн нь халдварт өртөх эрсдэл байснаас биш олон сайхан ээжүүд Улаанбаатарын төв талбай хийгээд хэвлэл мэдээллийн гэрэл гэгээтэй мэдээний эх сурвалж боллоо. Алдарт эхийн одон бол арын хаалгагүй олгогддог цорын ганц төрийн шагнал гэдгээрээ онцлогтой.

Харин алдарт эхийн одонтой зэрэгцээд төрийн шагналын хур бууж, мөн сүүлийн өдрүүдэд тасралгүй шагнал гаруулав. Хошигнож  хэлэхэд дараагийн Ерөнхийлөгчид шагнал гардуулах хүн үлдэв үү гэж асуухад хүргэж байна. 

Ийнхүү авьяас, хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэн олон төрийн шагналтнууд төрөн гарч байгаа ч шагнал үнэгүйдэж, хэтэрхий хавтгайрч байгаа нь үнэ цэнэгүй байдалд хүргэж байна уу гэж харагдахад хүргэлээ. Хамгийн гол асуудал нь хөл хорио бүрэн тавигдаагүй, бага  насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй байхад ийнхүү өдөр бүр шагнал гардуулж, олон нийтийг цуглуулсан нь халдвар нэмэгдэх эрсдэл бий болох вий гэсэн сэрэмж байгаа юм. Төрийн шагнал гардуулах үйл ажиллагаа энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.142.117
    2021/06/06

    шуудангаар явуулчихад болох бус уу?

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/06/05

    Хуухдийн тооноос илуу чанарт анхаармаар. Дуурэгт нь л егехгуй, беен ачаалал!

    Хариулах