Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Админ
2021/06/08

Архангай аймагт өнөөдөр 04:29 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Архангай аймаг, Эрдэнэмандал сумын төвөөс урд зүгт 28 км-т байх Алаг-Уул багийн Бага булаг гэдэг газар энэ сарын 8-ны 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 04:38 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Энэ талаар Эрдэнэмандал сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна