Ч.Ундрахбаяр Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилогдлоо

Админ
2021/06/08

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өгсөн байна.  

Энэ бодлогын хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр  Ч.Ундрахбаяр томилогджээ. 

Тэрбээр  Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг бөгөөд Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна