Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07 цагаас эхэлсэн. Энэ жил Сонгуулийн Ерөнхий хороо цахим шинэчлэлт хийж сонгогчдын ирцийн мэдээллийг шууд дамжуулж байна. 11 цагийн байдлаар улсын хэмжээнд  8.67 хувьтай буюу 171 мянга 883 хүн саналаа өгсөн байна.

Нийслэлийн хэмжээнд Багахангай дүүрэг 21 хувь, Орхон аймаг 15 хувьтай сонгуулийн ирцээр тэргүүлж байна. 

Ирцийн мэдээллийг шууд авахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй.

Аймгийн төвийн хэсгийн хороод, нийслэлийн 9 дүүргийн бүх хэсгийн хороодын ирцийн мэдээлэл цахим системд цаг тутамд шинэчлэгдэнэ. Харин бусад хэсгийн хороодын ирцийн мэдээллийг 11,15,19,22 цагуудад хүлээн авч нэгтгэгдэх аж.