Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар дунд сургууль дээр хүрэлцэн ирж, саналаа өглөө. Төрийн тэргүүнүүд болон томоохон улс төрчид саналаа өгснийхөө дараа хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэндээ үг хэлдэг уламжлалтай. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад уг уламжлалыг дагасангүй. Тэрбээр саналаа өгснийхөө дараа ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!