Баянзүрх дүүргийн иргэд У.Хүрэлсүхэд хамгийн их буюу 82796 иргэн санал өгчээ

Админ
2021/06/10

Монгол улсын найм дахь удаагийн  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан. 

Энэ удаагийн сонгуульд сонгогчийн нэрсийн жагсаалтад 2 сая 41 мянга 866 иргэн бүртгэгдснээс нэг сая 203 мянга гаруй иргэн саналаа өгсөн. Улмаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 776 122, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 67 968 санал, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 235 474 сонгогчийн санал авснаар нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх бүх хэсгийн хороонд ялалт байгуулснаас Баянзүрх дүүргийнхэн хамгийн их санал өгчээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Х.Баттулгад тус дүүргийн 73 мянган иргэн саналаа өгч байсан бол У.Хүрэлсүхэд 82796 иргэн саналаа өгсөн байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн Хэсгийн хороод саналын хуудсаа гараар тоолсны дараа баталгаажна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна