В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Админ
2021/06/11

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, У. Хүрэлсүхэд ОХУ-ын төрийн тэргүүн баяр хүргэсэн цахилгаан илгээсэн байна.

“Санал хураалтын дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг бүрэн батлан харууллаа. Төрийн тэргүүний хувиар явуулах таны үйл ажиллагаа хоёр улсын стратегийн цогц түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд тус болно гэж найдаж байна” хэмээн В.Путин баяр хүргэсэн цахилгаандаа дурджээ.

Энэ сарын 9-нд болсон санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авч, сонгуульд ялалт байгуулжээ. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу Монгол Улсын иргэд төрийн тэргүүний албыг анх удаа зургаан жил хаших хүнийг ерөнхийлөгчөөр сонгосон юм. 

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.250.130
    2021/06/11

    Orosuud sain shuu.tusarhag Orosin buynaar udiu zeregtei baigaa shuudee.AN-han lorosuudig huuj yvuulsan shuudee.Tuuhee medehgui hun oid tuursun sarmsgchin lugaa adil

    Хариулах
  • 202.9.46.188
    2021/06/11

    Guilgachin orsuud

    Хариулах