Д.Золжаргал аймгийнхаа Онцгой байдлын газартаа автомашин шийдвэрлэж өгчээ

Админ
2021/06/14

Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Архангай аймагт ажиллаж, аймгийг Засаг дарга Д.Золжаргал, ОБГ-ын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нартай уулзалт хийжээ. Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-тай хамтран зохион байгуулдаг гамшгийн хор уршгийг арилгах “Хангай-21” олон улсын дадлага сургалтын бэлтгэл ажилтай танилцаж, санал солилцсон. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Золжаргал аймгийнхаа Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон шуурхай албаны Land-200 маркийн автомашиныг шийдвэрлэн өгснөө гардуулсан байна. 

ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр аймгийн Засаг дарга Д.Золжаргалд талархаж буйгаа илэрхийлэн, "Цар тахлын хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдалд онцгой анхааран ажиллаж байгаа Онцгой байдлын албаны ажлыг дэмжиж ажиллаж байгаад баяртай байна" гэлээ.

Түүнчлэн хамтран ажиллах саналын хүрээнд аймгийн Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж Эрдэнэбулган, Тариат сумдад хүүхдийн цэцэрлэг барих, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна