УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг коронавирусний халдвар авч, эмнэлэгт хүргэгджээ

Админ
2021/06/14

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг коронавирусний халдвар авч, эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа " 1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч, Ковид эерэг гарсан, хөнгөн байсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. 

Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө 4 лээ. Улаан бүст байдал хүнд байна.  Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё. 

Ханиахгүй, халуурахгүй, хоолой өвдөхгүй байж байгаад 6 дахь хоног дээр зүрх дэлсэж, даралт огцом нэмэгдэж, 150 хүрч, гэртээ байсаар байсан бол харвалт өгөх байж.

 Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй бсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ. Даралт ихэсдэг, харшилтай, архаг хуучтай хүмүүс байвал биеэ сайн чагнаж байх хэрэгтэй юм байна шүү" гэсэн байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.57
    2021/06/15

    Хурдан эдгээрэй яадгийн өвчин тусахад сайн эмчлүүлэнд хурдан эдгээрэй санаа зовох юм юу ч байхгүй шүү гишүүн минь хүнд ханиад туслаал л гээд өөдрөг бодоорой амжилт

    Хариулах
  • 66.181.161.62
    2021/06/14

    Ene xool und muutai bxoo.

    Хариулах
  • 64.119.27.138
    2021/06/14

    Naadamaa boliydoo

    Хариулах