ЭМЯ: Коронавирусний нэн хүнд хэлбэрээр 11 хүн нас барж, 2386 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Б.Ариунзаяа
2021/06/15

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. /2021.06.15/

Сүүлийн 24 цагт нийт 11553 гаруй мянган хүнээс шинжилгээ авахад 2386 хүнээс халдвар илэрч, 11  хүн нас баржээ. 

Батлагдсан тохиолдлуудын 1675 нь Улаанбаатарт, 711 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 80733, нас баралт 380 хүрлээ. 

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 797 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 57822 болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна