ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,555 шинжилгээ хийхэд  2,386 хүнээс халдвар илэрчээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодынх бөгөөд   1,675 нь Улаанбаатар хотод,  711 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Халдвар авсан 2386 хүний  618 нь  0-17 насны хүүхдүүд байгаа бол 18-34 насныхан хамгийн их халдварт өртжээ. Учир нь эдгээр насны иргэд дархлаажуулалтад хамгийн идэвхгүй хамрагдсан.

 Тиймдээ ч халдвар авсан иргэдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй, зарим нь нэг дүгээр тунтай иргэд байгааг ЭМЯ-наас онцолж байна.