PCR шинжилгээг өнөөдрөөс эхлэн төлбөртэй болгоно гэх мэдээлэл бий. Учир нь энэ төрлийн шинжилгээг үнэгүй авч байгаа нь эдийн засагт хүндрэл учруулж байгаа тул үнэтэй болгох асуудал яригдаж буй. 

Энэ талаар ЭМЯ–ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр "Бид халдварын голомт дагасан ойрын хавьтлын шинжилгээг төлбөртэй болгохгүй. Хамгийн гол нь сайн дурын PCR шинжилгээ нь нөөцөд ихээр нөлөөлж байна. Сайн дурын шинжилгээний эерэг илэрц нь бага, PCR шинжилгээний нөөцөөс зарцуулагдаж байна. Энэ асуудлыг зохицуулах гэж байгаа юм" хэмээн ярьсан.

Тэгвэл ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Хавьтлын бусад PCR шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэнэ. Харин чартер нислэг болоод сайн дурын  PCR шинжилгээг төлбөртэй болгох талаар яригдсан. Гэхдээ одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна" гэлээ.