Нийслэлд ус дамжуулах шугам, хоолойн засварын ажил эхэлжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийх юм.
Үүнтэй холбогдлуулан 100 айлын зам буюу "Өлзий" төвийн уулзвараас баруун тийшээ "Авто плаза"-гийн уулзвар хүртэлх 340 мерт урт авто замыг сэтэлж, шугам сүлжээний ажлыг хийж эхэллээ.
Иймээс зургадугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!