УОК-оос коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.  Сүүлийн 24 цагт 11 мянган хүнд шинжилгээ хийснээс 2642 тохиолдол бүртгэгдэж, коронавирусний нэн хүнд хэлбэрээр 11 хүн нас барсан байна. 

Батлагдсан тохиолдлуудын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол Улаанбаатарт 1733, хөдөө орон нутагт 908 бүртгэгджээ.  Мөн 24 цагийн хугацаанд нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 болсон бол нас баралт 400 болжээ.

Халдварын улмаас одоогоор 10,248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 6,338
  • Хүндэвтэр – 2,830
  • Хүнд - 891
  • Маш хүнд - 189 хүн байна.